Барилгын талбайн төлөвлөлтөөс эхлээд материалын түрээс, худалдаа, үйлдвэрийн засвар (FIX) болон талбай дээрх угсралтыг нэг дороос.
Цутгалтын ачааллаас болж тахийсан, цөмөрсөн, фанер нь хуучирсан ханын хэвийг шинэ мэт чанартай болгон сэргээн засварлана. Шинээр ханын хэв худалдаж авснаас 60-70% зардал хэмнэх онцгой үйлчилгээ юм.

Манай мэргэшсэн инженерүүд танай барилгын ажлын зургийн дагуу хэв хашмалын байрлалын зураг (AutoCAD/BIM) гаргаж, талбай дээр угсралтыг зааварчилж, ачааллын шалгалтыг газар дээр нь хийж гүйцэтгэнэ.

Манай үйлдвэрийн стандартын дагуу таны эвдэрсэн хэв хашмалыг хэрхэн сэргээдэг вэ?
Рамын өнцөг, долгионыг лазер хэмжигчээр шалгаж, хазайлтыг 0.5мм нарийвчлалтай тодорхойлно.
Тусгай гидравлик төхөөрөмжөөр төмөр рамны муруйлтыг дахин халаахгүйгээр даралтын хүчээр тэгшилнэ.
Шинэ 18мм лакан фанерыг CNC зүсэлтээр хэмжээсний дагуу бэлтгэж, чигжээс бүхий силиконоор бэхэлнэ.
Зэврэлтээс хамгаалах тусгай будгаар будаж, даацын туршилт хийн баталгаат хуудас олгоно.
© 2026 он. Standart Form. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.